Чингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэйг түүний найз Ц.Туяа 75 удаа хутгалж хөнөөсөн хэрэг ШШГЕГ-ын харьяа 461-р ангид болж байна. Өмнөх шүүх хурлын үеэр хохирогчийн ээж хэрэгтэн Ц.Туяа руу дайрч, хэвлэлийнхэн шүүх хуралд оролцсон тул энэ удаагийн хурлыг хаалттай явуулахыг шүүгдэгч Ц.Туяа хүсчээ.Мөн өнөөдөр шүүх хуралд гэрчээр оролцох байсан Д.Батболд ирээгүй учир хурлыг хойшлуулах хүсэлтийг Ц.Туяагийн өмгөөлөгч гаргажээ. Энэ хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн яг одоо хэлэлцэж байгаа аж.
Хуралд Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн нар оролцоно. Шүүх хурал энэ сарын 2-нд болох байсан ч шүүгдэгч Ц.Туяагийн өмгөөлөгч П.Одонтунгалаг өвчтэй гэх шалтгаанаар ийнхүү хойшлуулаад байсан билээ.




















































Сэтгэгдэл (1)