
Төрийн албан хаагчийг ажлаа хийж явахад нь саад хийж эсэргүүцсэн хоёр үйлдэл бүртгэгджээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хаан" караоке цаг хэтрүүлэн ажиллаж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу албан хаагчид очиж шалгахад тус караокед үйлчлүүлж байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Оюут багийн харьяат 26 настай эрэгтэй Э гэгч нь согтуурсан үедээ цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжилж тус албан хаагчийн нүүрэнд нь гэмтэл учруулсан байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/