Гаалийн байгууллага эрсдэлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулсанаар Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар болон албаны эрэлч нохой ур чадвар гарган өчигдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборт 28-10 ДГО улсын дугаартай ачааны автомашинд их хэмжээний тарваганы арьс нууж хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн, таслан зогсоожээ. Энэ талаар холбогдох албаны хүнээс тодрууллаа.
-Тарвага агнахыг хориглосон байгаа байх аа?
-Монгол орны тарваганы нөөц эрс хомсдож, тархац нутагтаа устаж үгүй болж байгааг харгалзан тарвага агнах, экспортлохыг Байгаль орчны сайдын тушаалаар хориглосон байгаа.
-Өчигдөр илрүүлсэн хэргийн тухайд?
- Монгол Улсын иргэн Б гэгч нь 2290 ширхэг тарваганы арьсыг зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөн бэлтгэж, тээврийн хэрэгслийн явах эд ангийг нуувч болгон ашиглан, гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан. Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул хойшлуулшгүй ажиллагаа хийж баримтжуулан холбогдох Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүлээд байна.

Д.Ундрах /24tsag.mn/