
"Алтан намар" хөгжмийн наадам нь анх 1982 онд болж байсан бөгөөд энэ жил 31 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байгаа юм. Томоохон хэмжээний дан хөгжмийн шилдэг бүтээлийг шалгаруулдаг энэхүү наадмыг тэр цагаас хойш нэг ч жил алгасалгүй зохион байгуулсан түүхтэй.
Долоо хоногийн турш үргэлжлэх уг наадам маргааш СУИС-ын Оюутан театрт хөгжмийн зохиолч УГЗ Сэр-Одын Хайрын үргэлжлэл мюзиклээр нээлтээ хийнэ. Энэ наадмын хүрээнд ирэх 15-нд 18.00 цагт УГЗ н.Баатарсүхийн хөгжим “Хандармаа” үндэсний дуулалт жүжиг Төмөр замын дуу бүжгийн чуулгад тоглогдох бол энэ сарын 17-нд 14.00 цагт Улсын филормонийн концертын их танхимд хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн тоглолт болно.
Мөн наадмын хаалтын ажиллагаа буюу бүх дуу бүжгийн чуулгын нэгдсэн тоглолт 19-ны 19.00 цагт Улсын Филормоний концертын их танхимд болох юм.