
"Нарантуул" худалдааны төвийн хүнсний павилон шатсан хэрэг дээр хоёр сар гаруйн хугацаанд шуурхай ажиллаж үндсэндээ дууссан байна. 50 гаруй шинжээчдийн дүн гар ч, хохирлыг хэмжээг эхнээс нь барагдуулж эхэлсэн ч галын дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байна. Түүнчлэн албаныхан хохирогчдыг шалгаж, хохирлын хэмжээг тогтоон, галд шатсан бэлэн мөнгө, мөнгөн тэмдэгтийг сольж олгох талаар Монгол банктай хэлэлцэж тохирсон байна. Ямартаа ч энэ сардаа багтаан хэргийг эцэслэж, прокурорын хяналтад өгөхөөр төлөвлөж байгаагаа ЦЕГ-аас мэдэгдлээ.
Д.Ундрах /24tsag.mn/