
Энэ сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд нас барсан хүний цогцос байгаа дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу шалгахад хувиараа такси үйлчилгээнд явдаг иргэнийг гадны нөлөөтэй амь насыг хохироогоод цогцсыг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-ын товчооны цаана ус зайлуулах шуудуунд орхиж автомашиныг нь өөр газар аваачиж хаясан байжээ. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт барилгын хашаан дотор автобусанд хавчуулагдаж тус компанийг цахилгаанчин гадны нөлөөтөй нас барсан байна. Энэхүү хэргүүдийн эзэн холбогдогчийг цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/