
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, уулаараа цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хүйтэрч 0-5 градус, говийн бүс нутгаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 7-9 градус дулаан байна.