
Цагаан архи. Чанасан төмс, шорлог, өргөст хэмх, дарсан байцаа, махан зууш зэрэг даруулга тохиромжтой. Даруулгыг архи уусны дараа хэрэглээрэй.
Оргилуун дарс. Оргилуун дарсанд хөнгөн даруулга зохимжтой. Жимс, бяслаг, ногооны салат, загас шувууны махан даруулга байхад болно. Оргилуун дарсыг мөстэй хувинд байлгахад сайн. Уухын өмнө сэгсрэх хэрэггүй. Шоколад даруулга биш болохыг анхаар.
Дарс. Улаан, цагаан дарс ууж байхдаа тамхи татах, тослог загас, хурц амтлагч, шокс лаазалсан загастай хоол идэх хэрэггүй. Учир нь дарсыг амталж хүртдэг уламжлалтай.
Виски. Вискины хамгийн сайн хольц бол лимон. Вискинд хүнд даруулга хэрэглэдэггүй. Вискийг дунд зэргийн хундаганд хийж бага бага багаар уудаг. Архи шиг хөнтөрч уудаггүй.
Сэтгэгдэл (1)