
Билгийн тооллын: 9. Долоон улаан мэнгэтэй хар хулгана өдөр
Наран ургах шингэх: 07.31-18.21
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.