
"Баян зүрх хайрханы хишиг" барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглодгоороо онцлогтой билээ. Цагаан сарын барилдаантай дүйцэх тус барилдааныг Монгол бөхийн үндэсний холбоо, "Бридж" групп хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн барилдааны үеэр үзэгчдээс хагас саятан хоёр, азтай үзэгч хоёрыг тус тус тодруулна.
2007 оноос эхлэн зохиогдож эхэлсэн "Баянзүрх хайрханы хишиг" барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр хоёр түрүүлж, даян аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ду.Батбаяр нар тус бүр нэг түрүүлжээ.
Т.Энхэлээ