
БНХАУ-д зорчоод ирсэн манай улсын иргэд хуурамч юань худалдаж авсан талаарх гомдлоо цагдаагийн байгууллагад гаргажээ. Тэд "Найман шарга" төвд байрлах валют солих цэгээс юань худалдан авсны 6000 нь хуурамч байжээ. Уг хэргийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Худалдан авсан юанийхаа сери дугаарыг бүртгэх, бичиж авах болон, гар утсандаа бэхжүүлэх, их хэмжээний юаниар арилжаа наймаа хийхдээ баталгаатай банк болон санхүүгийн байгууллагаар төлбөр тооцоогоо хийж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)