
"Босоо Хөх Монгол" хөдөлгөөний гишүүд өнгөрсөн долоо хоногт Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар явж, эдгээр газарт үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын компанийн удирдлагуудыг дээрэмдсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тус хөдөлгөөнийхөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компанийхныг дарамтлан мөнгө нэхэж, өгөөгүй тохиолдолд буу гарган танхайрдаг байна. Энэ удаад тэд Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын гадаадын хөрөнгө оруулалттай уурхайн захирал Л-д буу тулган 2.8 сая төгрөгийг дээрэмджээ. Улмаар тус хөдөлгөөний тэргүүн О.Сайнбаяр тэргүүтэй арван хүнийг Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. "Гал үндэстэн" холбооныхны үйлдлээс бол иргэд зарим хөдөлгөөдийг уул ус газар шорооныхоо төлөө тэмцэж байна гэх нэрийдлээр өөрсдөө хууль бус үйлдэл хийдэг гэж бодох болсон. Харин "Босоо Хөх Монгол" гэх хөдөлгөөн үүнийг бүр л бататгаад орхих шиг.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)