
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтоход Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “Бусдаас мөнгө авч, захиалгаар гэмгүй хүний нэр төрийг хэвлэл мэдээллээр гутаан доромжилж, гүтгэсэн” гэх эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Өмгөөлөгч Л.Баттогтох нь өнгөрсөн сард хэвлэлийн бага хурал зарлаж, “Сэлэнгийн Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханыг прокурорууд зохиомол хэрэгт ял тулгаж, заавал хэрэгт унагах гээд улайрч байна. Мөн үүнийг Сэлэнгэ аймгийн орлогч прокурор байсан Ш.Болд-Эрдэнэ хувийн өс хонзонгоор түүнийг шалгуулж байна” гэх мэтээр ярьсан. Тэгвэл Ш.Болдбаатарын зүгээс энэ хэрэгт ямар ч холбоогүйгээ мэдэгдэж мэдээлэл хийсэн өмгөөлөгчид гомдод мэдүүлсэн аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)