
"Оюутолгой" компанийн хувь нийлүүлэгчдийн хурал энэ долоо хоногт болох гэж байна. Тиймээс "Рио Тинто" группын төлөөлөгчид хоёр дахь шатны хэлэлцээрт оролцохоор өнөөдөр Улаанбаатарт ирэх юм. Эхний уулзалт Лондонд болж Монголын талын ТУЗ-ын гишүүд болох Ч.Отгочулуу, Г.Тэмүүлэн, Да.Ганболд нар оролцсон. Хоёр тал нийт 30 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 15-ыг нь шийдсэн. Тиймээс энэ уулзалтаар үлдсэн 15 асуудлыг хэлэлцэх аж.
Иргэд хувь нийлүүлэгчдийн уулзалтыг олон нийтээс далд, хаалттай болж байна хэмээж байгаа бол Засгийн газрын зүгээс шийдэгдээгүй асуудлууд байгаа тул мэдээлэх боломжгүй гэж байгаа юм.