
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 2х3 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай эд зүйлсийн хамт шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, хуучнаар “Улиастайн ферм”-ийн дэргэд намагт автомашин /бага насны хүүхэдтэй/ сууж, автомашинаар татаад дийлэхгүй байна гэсэн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч 2 автомашинтайгаар хүрэлцэн очиход “Ниссан Патрол” загварын тээврийн хэрэгсэл /дотроо 3 хүүхэд, 4 том зорчигчтой/ шаварт суусан байсныг татан гаргажээ.
Д.Ундрах /24tsag.mn/