
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын модон гүүр гараад, Чингэлтэй дүүргийн ахмадын сувилалын харалдаа Туул голд хоёр зорчигчтой суудлын автомашин живж байгаа тухай мэдээллийг 23:31 цагт дуудлага өгснөөр Аврах ангийн Эрэн хайх, аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад “Ниссан терано” маркийн суудлын автомашинтай зорчиж явсан иргэн 55 настай эрэгтэй, 53 настай эмэгтэй нар Туул голын гармаар гарах гэж байгаад голын дунд хэсэгт автомашинтайгаа суусан байсныг усанд осолдож амь насаа алдахаас аварч гаргажээ.
Д.Ундрах /24tsag.mn/