
Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын 53 дугаар байрны цахилгаан шатны хөндийд хүн унасан, гарч чадахгүй байна гэсэн дуудлага өгснөөр нийслэлийн Аврах ангийн Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад 25-30 орчим насны эрэгтэй согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс унаж бэртсэн байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны туслаж үзүүлэн Яаралтай түргэн тусламжийн 103-ын эмчид шилжүүлэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/