
СХД-ийн 1-р хорооны ШУТИС-ын багш нарын хотхонд 46 настай эрэгтэй Э гэгчийн өвлийн сууцнаас мөнгөн аяга, цахилгаан хөрөө, цахилгаан харуул, зүсэгчийг зэрэг эд зүйлийг Дархан Уул аймгийн харъяат тодорхой эрхэлсэн ажилгүй 20 настэй эрэгтэй М нь бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлжээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн ХУД-ийн 10-р хорооны Морингийн даваанд амьдардаг 45 настай эрэгтэй Ц-ийн өвлийн сууцнаас SHARP/46”/ зурагт, халтар манан хөөрөг, булган малгай, дунд гарын мөнгөн аяга, марк тодорхойгүй DVD тоглуулагч алдагдсан хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Ахуйн хүрээний хулгайгаас сэргийлэхийн тулд иргэд хаалга үүднийхээ цоожийг сайжруулж, харуул хамгаалалттай байлгахыг Нийслэлийн цагдаагийн байгууллагаас сэргийлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/