
БГД-ийн 4-р хорооны 77-р байрны гадна 42 настай эрэгтэй Э-ийн автомашинаас ширэн түрийвчтэй 700.000 төгрөг, бусад бичиг баримтийг Оршин суух тодорхой хаяггүй 25 настай эрэгтэй нь хулгайлсныг жижүүрийн бүрэлдэхүүн илрүүлж БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Мөн амралтын өдрөөр буутай иргэн иргэдийг айлган сүрдүүлсэн хэд хэдэн хэрэг гарсан бөгөөд хоёулаа СХД-т гарсан юм. Тодруулбал, тус дүүргийн 7-р хорооны Автобусны буудал дээр иргэн Н-г зам тавьж өгсөнгүй гэх
шалтгаанаар "Hyundai Galloper" автомашинтай 40 настай эрэгтэй Б нь буу гаргаж
танхайрсан хэрэгт эд мөрийн баримтаар "ОПСКС" маркийн галт зэвсгийг
хураан авч СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/