
БЗД-ийн 22-р хорооны 51 настай эмэгтэй Д-гийн гэрээс тодорхой оршин суух хаяггүй 31 настэй эмэгтэй А нь “Hasee” нөтбүүк, модем зэрэг эд зүйлийг хулгайлан авсныг илрүүлэн БЗДийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн ЧД-ийн 3-р хорооны Урт цагааны зүүн үзүүрт 25 настай эрэгтэй Г нь согтуурсан үедээ 48 настай эрэгтэй Б-ын цээжний зүүн хэсэгт хүйтэн мэсээр гэмтээсэн хэргийг ЧДийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Түүнчлэн, БГД-ийн 19-р хорооны Таван- Эрдэнэ захын урд байрлах гражийн дунд Говь-Алтай аймгийн харъяат 24 настай эрэгтэй Г, 21 настай эрэгтэй Л, 24 настай эрэгтэй Т нарын хамт ногоон өнгөтэй ургамлыг цаасанд ороож татаж байсныг шалгаж эд мөрийн баримтаар /тунгалаг өнгийн ууттай ногоон өнгөтэй өвс/ хураан авч БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/