“Амин нүдэн”, “Үггүй хайр”, “Үймэрсэн сэтгэл ” зэрэг дуунуудаар нь та бид андахгүй МУГЖ дуучин, ая зохиогч Ч.Амаржаргалын "Амин нүдэн" талархалын тоглолт маргааш, нөгөөдөр 19.00 цагаас Бөхийн өргөөнөө тоглогдоно. Тоглолтонд МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ С.Хүрэлбаатар, СТА Л.Банзрагч зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөхөөс гадна түүний "Сэтгэлд нуугдсан харц" цомогт багтсан шилдэг дуунууд эгшиглэх аж.
