
Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Шинэ өргөө” ХХК-ийн барилгын хашаанд автомашин унаж хүн гэмтлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд оршин суух 36 настай эмэгтэй Г гэгч нь авто машинаар тоосго буулгаж байгаад машинтайгаа унаж гэмтжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/