
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Салхиар дуулагч” нэртэй монгол туургатны хөөмийн анхдугаар уралдааныг ирэх сарын 19- 22-нд Улаанбаатарт зохион байгуулахаар болжээ. Монголын хөөмийн холбооноос зохион байгуулах тус уралдаанд Буриад, Халимаг, Тува, ӨМӨЗО гээд арав гаруй орноос тус бүр хоёр гоцлол хөөмийч, нэг хамтлаг оролцох аж. Аль ч насны хөөмийч оролцох боломжтой тус уралдааны эцсийн шатны шалгаруулалт буюу гала тоглолт Соёлын төв өргөөнд 22-нд болно. Урачдааны гран при шагналын эзэн 5000 ам.доллар гардах юм байна. Харин гоцдол болон хамтлагийн төрлийн нэгдүгээр байрын эздийг тус бүр 2000, удаах байруудыг 1000, 500 ам.доллараар шагнах аж. Урачдааны үеэр монгол туургатны хөөмийн хөгжил, чиг хандпага, тулгамдсан асуудлын талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөж буй.