
"Дижитал” хамтлагийн ахлагч Баавар буюу Ш.Батбаярт холбогдох хар тамхины хэрэг эцэслэсэн ч түүнийг санаатайгаар гал тавьсан хэрэгт буруутган дахин шалгаж эхэлсэн. Тэгвэл түүнд холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Бааварт Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 153.1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 153.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих аж.
Д.Ундрах /24tsag.mn/