
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ Казахстаны нийслэл Алматы хотноо эхэлж байна. 17 дахь жилдээ болж буй тус тэмцээнд дэлхийн 100 орны 457 шилдэг тамирчин оролцож, хүчээ үзэх юм. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр 52, 91 кг жингийн тулаанууд болж байна. Эдгээр жинд манайхаас тамирчид оролцоогүй учраас тоглохгүй. Тэмцээн үдээс хойш 60, 64 кг-ийн жингийн тулаанаар үргэлжилнэ. 60 кг-ын
жинд манай тамирчин Д.Отгондалай Кенийн тамирчин Жон
Майтайтай орой 19.00 цагаас тоглоно. Мөн 64 кг-ийн жинд МУГТ У.Мөнх-Эрдэнэ өрсөлдөж байгаа бөгөөд тэрээр
эхний тойрогтоо хийлсэн тул өнөөдөр тоглолтгүй өнжих аж.
Тэмцээн энэ сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.