зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл мэндийн байгууллага бүр ёс зүйн ажилтантай

2013-10-15
0
ЖИРГЭХ
Эрүүл мэндийн ажилтны ёс зүй, харилцаа хандлагын талаар Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын мэргэжилтэн С.Гантуяатай ярилцлаа.
000000llЭрүүл мэндийн ажилтны ёс зүй, харилцаа хандлагын талаар Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын мэргэжилтэн С.Гантуяатай ярилцлаа.

-Сүүлийн үед эрүүл мэндийн ажилтны ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой зөрчил дутагдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарах болсон байна. Энэ зөрчил, дутагдал нь гэнэт ихсээд байгаа гэж ойлгож болох уу?

-Энэ асуудалд тэгж өрөөсгөлөөр хандаж болохгүй. Ийм байдал үүсэхэд нөлөөлсөн хэд хэдэн шалтгаан байгаа гэж бодож байна. Юуны өмнө эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнүүдээс үйлчлүүлэгч, өвчтнүүд илүү их зүйлийг хүсэн хүлээж байгаатай холбоотой. Сайхан харьцаа, өөрийнх нь үгийг нь сонсдог, хүндэтгэлтэй хандлага, хөнгөн шуурхай, чанартай, үр дүнтэй үйлчилгээг иргэд хүсч байна. Нөгөө талаасаа Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого нь бүхэлдээ тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулахад чиглэгдсэн. Тухайлбал, мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчлийг бууруулахад чиглэгдэж эдгээрийг ил тод гарган, бүртгэн мэдээлж, бууруулах талаар онцгой анхаарч ажиллаж байгаа учраас далд байсан олон зүйлийг олон түмний өмнө ил тод болгосонтой холбоотой. Бас хажуугаар нь улс төржсөн өнгө аяс нэлээд байдгийг дурьдахгүй өнгөрч болохгүй байхаа.

-Хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллүүдийг хүмүүс үнэн зөв л гэж итгэдэг. Гэхдээ худлаа мэдээлэх тохиолдол байна гэж танай яамнаас мэдэгдэж байсныг санаж байна. Үнэхээр ийм юм байдаг юм уу?

-Байна аа. Дархан-Уул аймагт эсэн мэнд байгаа хоёр ихэр хүүхдийг нас барсан гэж хэвлэл мэдээллээр шуугиулаад байсан. Үнэн хэрэгтээ тэд эсэн мэнд бойжиж байгаа. Хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллийн нэлээд нь мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчлөөс болсон гэдэг нь тогтоогдоогүй байх жишээтэй. Хүний эрүүл мэндийн асуудал өөрөө маш эмзэг, нарийн асуудал. Зөвхөн нийгэмд сенсаци тарьж, аль нэг салбарыг шүүмжилж гоочлохын оронд аль аль талдаа үнэн, зөв мэдээллийг олон нийтэд хүргэх, тухайн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, алдаа, доголдлын тохиолдлыг бууруулахын төлөө бидэнтэй хэвлэл мэдээллийн байгууллага хамтран ажиллах нь нийгмийн хариуцлагаа хүлээж байгаагийн нэгэн илрэл гэж боддог.

-Олны анхаарлыг татаад байгаа мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчлийг бууруулах талаар, эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдэд хохирлыг нөхөн олгох талаар ямар зохицуулалт байдаг юм бэ?

-2013 онд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн Эрүүл мэндийн сайдын 353 тоот тушаалаар батлуулан хэрэгжүүлж байна. Энэхүү ёс зүйн хэм хэмжээнд эмнэлгийн мэргэжилтэн өвчтөн, үйлчлүүлэгч, түүний ар гэрийнхэнтэй хэрхэн харилцах, мэдээллийг хэдийд яаж өгөх, тусламж үйлчилгээг явуулахдаа харилцааны ямар горимыг мөрдөж ажиллах талаар тодорхой заасан. Түүнчлэн уг тушаалаар үйлчлүүлэгчийн мөрдөх ёс зүйн хэм хэмжээг анх удаа баталсан.

Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн байгууллагууд, аймгуудын эрүүл мэндийн газрын дэргэд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын болон салбар хороо ажиллаж байна. Ёс зүйн хороодууд орон тооны бус хөндлөнгийн чиг үүрэгтэй ажилладгаараа онцлог. Эрүүл мэндийн яам ёс зүйн хороог цаашид бие даасан статустай болгох бодлого баримталж байна. Ингэснээр зөрчлийг дотооддоо хаалттай шийдвэрлэх бус ил тод, шударга зарчмаар шийдэх боломж бүрдэнэ.

Одоо ажиллаж буй ёс зүйн хороодууд нь тухайн эмнэлгийн байгууллага дээр гарсан зөрчлийг ёс зүйн зөрчил мөн эсэхийг хянан үзээд ёс зүйн зөрчил гаргасан тохиолд сануулах, цалингийн тодорхой хувиар шийтгэх, ёс зүйн сургалтад хамруулах зэрэг захиргааны арга хэмжээ авах саналыг тухайн байгууллагын захиргаанд, харин үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь нас хохирсон ноцтой зөрчил гаргасан тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах саналыг Эрүүл мэндийн сайдад тавьж шийдвэрлүүлдэг. Мөн ёс зүйн хороо нь тухайн асуудлыг хэлэлцэх явцад энэ нь ёс зүйн зөрчил биш эрүүгийн эсвэл захиргааны хэргийн шинжтэй байна гэж үзвэл хуулийн байгууллагад шилжүүлдэг.

Хэдийгээр дээрх бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа боловч эрүүл мэндийн ажилтны ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болсон гомдол, санал тасрахгүй байгаа нь анхаарал татаж байгаа. Мөн иргэдээс ирсэн гомдлын дагуу эрүүл мэнд, амь насанд учирсан хохирлыг барагдуулах талаар одоогоор ямар ч эрх зүйн орчин байхгүй байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байгаа юм.

-Энэ нөхцөлд ЭМЯ ямар үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлэх гэж байна вэ?

-2013 онд манай яамнаас хийж буй нэг томоохон ажил бол “Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай” хуулийн төслийг боловсруулан, УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Урьд нь манай улсад эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн алдаанаас болж үйлчлүүлэгч, иргэд хохирсон тохиолдолд иргэдийн хохирлыг барагдуулах талаар хууль, эрх зүйн зохицуулалт байгаагүй. Иймд уг хууль нь эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын талаар гарч буй анхны эрх зүйн баримт бичиг болж байгаагаараа онцлог юм.

-Тэгэхээр “Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай” хуулийг шинээр та бүхэн боловсруулаад байгаа юм байна. Энэ хуулийн талаар тодорхой тайлбарлаж өгөөч?

-Уг хуулийн гол зорилго нь эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанаас үүдэж болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, эрсдэл учирсан тохиолдолд хохирлыг даатгалын байгууллагаар нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах харилцааг зохицуулна. Өөрөөр хэлбэл эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгал гэдэг нь эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор худалдан авч байгаа үйлчилгээ бөгөөд нэхэмжлэл гаргасан хохирогч талд нөхөн төлбөр (нөхөн олговор) олгодог үйл ажиллагаа юм.

Даатгал нь амь насны, эрүүл мэндийн, ашиг сонирхлын, мэргэжлийн хариуцлагын гэх мэтээр өргөн хүрээний ойлголтыг багтаадаг бөгөөд бидний хэрэглэхээр зорьж буй даатгал нь мэргэжлийн даатгалын төрөлд хамаардаг.

Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгал нь бусад даатгалыг бодвол эрсдэлийг урьдчилан таамаглах, тооцоолоход бэрхшээлтэй байдаг учраас илүү төвөгтэй байдаг. Иймээс энэхүү хуулийг хэрэгжүүлэхийн тулд бэлтгэл ажлыг маш сайн хангах шаардлагатай болдог. Энэ ч үүднээс бид хуулийн төслийг боловсруулаад хуулийг хэрэгжүүлэхэд хамаарах бүх байгууллагууд, мэргэжилтнүүдэд танилцуулж санал авч, саналуудыг тусган ажиллаж байна. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо, эрүүл мэндийн байгууллагын эмч ажиллагсад, манай орны хэмжээнд хариуцлагын даатгалын үйл ажиллагаа явуулдаг даатгалын компаниудад танилцуулж санал авсан.

-Энэхүү хуулийг яг юун дээр үндэсэлж боловсруулав? Гадаад орнуудын ижил төстэй хуулиудыг орчуулав уу? Шинэ зүйлийг хийхэд бэрхшээл нэлээн гардаг шүү дээ?

-Энэхүү хуулийг боловсруулахын тулд эрүүл мэндийн ажилтны үйл ажиллагаанд тохиолдож болох хариуцлагын даатгалд хамруулах шаардлагатай эрсдэлийн үнэлгээ, судалгааг эрүүл мэндийн байгууллагууд дээр хийсэн. Дээрх судалгааны дүнгээс харахад мэргэжлийн, хариуцлагын алдаа, зөрчилд мэргэжлийн онцлог, ажилласан жил, мэдлэг, ур чадвар, газар нутгийн онцлог, хувь хүний хүмүүжил, ёс зүйн төлөвшил зэрэг олон хүчин зүйл нөлөөлөхийн зэрэгцээ байгууллагын хариуцлага, улс орны хөгжлийн түвшин ч нөлөөлдөг нь тогтоогдсон.

Мөн эмнэлгийн мэргэжилтний алдаа, зөрчлийн судалгааг гаргаж үзэхэд 2000-2007 оны байдлаар эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажлын хариуцлага алдаж, үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсны улмаас эрүүгийн хэрэг үүсгэгдсэн 37 тохиолдол гарсан бол 2010-2013 оны эхний хагас жилд 43 эмнэлгийн мэргэжилтнүүд шүүхээр шийтгэгдсэн байна. Энэ бүх тохиолдол бүрийн ард үйлчлүүлэгчийн амь нас эрүүл мэндэд хохирол учирдаг бөгөөд нөгөө талаас санхүүгийн хувьд эрсдэлд ордог.

Иймд энэхүү санхүүгийн эрсдэлд нөхөн төлбөр олгож үйлчлүүлэгчийн хохирлыг барагдуулах шаардлага зүй ёсоор тавигддаг. Гэтэл манай улсад өнөөдрийг хүртэл энэ зохицуулга байгаагүй. Энэ тал дээр бид туршлага бага тул АНУ, ОХУ, Англи зэрэг орнуудын эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын талаарх эрх зүйн баримт бичгүүд, түүнийг хэрхэн хэрэгжүүлдэг арга туршлагыг судалсны үндсэн дээр өөрийн орны онцлогт тохирсон хуулийн төслийг шинээр боловсруулаад байна.

-“Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай” хуулийг хэрэгжүүлснээр ямар үр дүнг хүлээж байна?

-Эмнэлгийн мэргэжилтэн хариуцлагын даатгалд даатгуулахын тулд даатгалын суурь хураамж, төлнө. Хэрвээ гэрээний хугацаанд зөрчил гаргаагүй ажиллавал даатгалын суурь хураамжийг эргүүлэн олгох, даатгалын тохиолдлыг олон удаа гаргавал даатгалын суурь хураамж нэмэгдэх төдийгүй даатгалын байгууллага түүний гаргасан хохирлыг тодорхой нэг хэсгийг л барагдуулах зэрэг хариуцлагын хэлбэрүүд хэрэгжиж эхлэх тул эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагааны хариуцлагын цоо шинэ тогтолцоог Монголд анх удаа нэвтрүүлэх болно.

Мөн хариуцлагын алдаа, зөрчлийн бүртгэл мэдээллийн тогтолцоо өнөөг хүртэл хангалтгүй явж ирсэн. Иймд Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгохын хэрээр алдаа, зөрчлийн бүртгэл мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгон уг мэдээлэл дээр үндэслэн эмнэлгийн мэргэжилтэн хариуцлагагүйн улмаас зөрчил гаргахаас сэргийлэх ажлыг тасралтгүй, тогтвортой явуулах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллах болно.

-Энэ хууль хэдийд батлагдах бол?

-Хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьж хэлэлцүүлэн, 2013 онд багтаан УИХ-аар батлуулахаар төлөвлөж байна.

-Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын хуулиас гадна эмнэлгийн мэргэжилтний хариуцлагыг хянах талаар өнөөдрийн байдлаар өөр ямар арга хэмжээ авдаг вэ?

-Мөн 2010 оноос манай яам эвлэрүүлэн зуучлагч-ёс зүйн ажилтанг бэлтгэсэн. Эрүүл мэндийн байгууллага бүрт эвлэрүүлэн зуучлагч-ёс зүйн ажилтан ажиллаж байгаа бөгөөд тэдгээр ажилтнууд зарим ёс зүйн зөрчилтэй холбоотой өргөдөл гомдлыг эвлэрүүлэн зуучлах замаар шийдвэрлэдэг. Ёс зүйн зөрчил гарсан хойно нь биш түүнээс урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй арга гэж ЭМЯ үзэж байгаа. Тухайлбал эрүүл мэндийн байгуллага бүр дээр иргэд, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг барагдуулах, чирэгдлийг бууруулах талаар сайдын тушаал гараад сар гаруй хугацаа өнгөрч байна. Сар бүрийн 25-ны өдөр иргэд, үйлчлүүлэгчдийн санал, гомдлыг барагдуулах, чирэгдлийг бууруулах талаар эрүүл мэндийн байгууллагууд мэдээ тайлангаа ЭМЯ-ны Шуурхай удирдлагын хороонд явуулж хэлэлцүүлдэг болж байна.

-Одоогийн байдлаар танай ёс зүйн хороо ёс зүйн зөрчилтэй холбоотой хэдэн өргөдөл гомдлыг шийдвэрлээд байгаа вэ?

-Эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй ёс зүйн хороо нь тухайн байгууллагуудад гарсан ёс зүйн зөрчлүүдийг хянан шийдвэрлэдэг. Тэдгээр шийдвэрийг гомдол гаргасан иргэд хүлээн зөвшөөрөхгүй бол яамны дэргэдэх ёс зүйн хяналтын хороонд өргөдлөө гаргах эрхтэй. 2013 оны байдлаар ЭМЯ-ны ёс зүйн хороо 20 гаруй өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Ёс зүйн хороо нь эмнэлгийн мэргэжилтэн үйлчилгээ үзүүлэх явцдаа гаргасан ёс зүйн аливаа зөрчлийг хянан, шийдвэрлэх үүрэгтэй.

Манай иргэд ямар тохиолдолд ёс зүйн хороонд өргөдөл гаргах вэ гэдгээ сайн мэддэггүйгээс ёс зүйн зөрчилтэй холбоогүй өргөдөл өгөх тохиолдол их байдаг. Тухайлбал, эмнэлгийн ажилтан ажлын бус цагаараа гаргасан харилцааны зөрчил, танхайн асуудал, ах дүүсийн хоорондын орон байрны маргаан, түүнээс гадна гэр бүлийн маргаанаа хүртэл шийдүүлэхээр ёс зүйн хороонд гомдол гаргах тохиолдол байдаг. Эдгээр зөрчлүүд иргэний болон эрүүгийн байцаан шийтгэх хуулиудын хүрээнд шийдэгдэх тул ёс зүйн хорооны эрх хэмжээний хүрээнд шийдэгдэхгүй гэдгийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй байдаг.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Дэлхийн аварга “Royal dance” хамтлагийн бүжигчдийг хүлээн авч уулзлаа
    5 цаг 51 мин
  • Элсэлтийн шалгалт зохион байгуулах байршлууд
    5 цаг 57 мин
  • “Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина
    6 цаг 25 мин
  • Ж.Чинбүрэн: Сайд хийнэ гэдэг ямба биш ЯЛ
    6 цаг 58 мин
  • Н.Учрал: Бидэнд туршлага судлах, ажилтай танилцах цаг байхгүй
    7 цаг 8 мин
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
    7 цаг 24 мин
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
    7 цаг 37 мин
  • УИХ-ын чуулган 16.00 цагаас хуралдана
    7 цаг 42 мин
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
    7 цаг 57 мин
  • Л.Гантөмөр: Засгийн газарт шаардлага тавьж, шахаж ажиллана
    8 цаг 34 мин
  • Б.Чойжилсүрэн: Би хариуцлага хүлээнэ гэж хэлсэн ч намаас улираан томилохоор болж байна
    8 цаг 36 мин
  • Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
    8 цаг 57 мин
  • Я.Содбаатар: Гэрээ зөрчсөн гэдгийг тодорхой бичсэн албан тоот явуулж байсныг АН-ынхан мартаагүй байх
    9 цаг 13 мин
  • Д.Пүрэвдаваа: МАН-ын 68 гишүүнээс таван гомдох хүн бол амархан олдоно
    9 цаг 24 мин
  • Б.Баярбаатар: “Гурван төгөлдөршил”-ийн зорилго хэрэгжвэл авлига хүнд суртал, тэгш бус байдал буурна
    9 цаг 38 мин
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
    9 цаг 40 мин
  • Х.Нямбаатар: Бүх зовлонг гэтэлгэх гээд хуулийн төсөл өргөн барьсан боловч харамсалтай нь дэмжигдээгүй
    10 цаг 4 мин
  • Эрэгтэйчүүдийн дундаж цалин 2.8 сая, эмэгтэйчүүдийн дундаж цалин 2.4 сая төгрөг байна
    10 цаг 52 мин
  • Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ
    10 цаг 56 мин
  • Голомт банк BNY банктай хамтран “Golomt Bank & BNY Joint Compliance Workshop 2025” арга хэмжээг зохион байгууллаа
    11 цаг 11 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК