
Энэ тэмцээн нь сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, эсктрим спортыг хөгжүүлэхээр Монголд анх удаа зохиогдож буйгаараа онцлог юм. “Идэвхитэй амьдралын амт” уриатай тус уралдаанд оролцогчид нь насны хязгааргүй бөгөөд Skateboarding, BMX, Skating, Trail Bike гэсэн 4 төрлийн уралдаанд хүчээ сорих болно.
Тэмцээний бүртгэл энэ сарын 19 -ний 12 цагт дуусна. Тэмцээнд оролцогчид тэмцээн эхлэхээс цагийн өмнө ирж бүртгүүлэн хувийн дугаараа авсан байх ёстой аж. Тэмцээний үеэр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний баг ажиллах юм байна.
X-Games үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр
11:00 – 13:00 Үйл ажиллагааны бэлтгэл, /тайз засал/
11:00 – 11:40 BMX дугуйн тамирчдын бэлтгэл, бүртгэл
11:40 – 12:20 Скейтбордын бэлтгэл, бүртгэл
12:20 – 13:00 Роликийн бэлтгэл, бүртгэл
13:00 Нээлтийн үйл ажиллагаа /НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч/
13:10-15:30 Уралдаанууд
15:30 – 16:00 Үзэгч, хөгжөөн дэмжигчдийн дунд тэмцээн
16:00 – 17:00 Уралдааны төгсгөлийн шат, шалгаруулалт
17:30 – 18:00 Үзүүлбэр /BMX, Trail bike, start jump, Nikel GANBA г.м/
18:00 Шагнал гардуулах үйл ажиллагаа