
Өнгөрсөн хоногт нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 4, гал түймрийн зөрчлийн 2 дуудлага ирж дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн ажиллажээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ХХК-ны харуулын байр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргахад 4х3 метрийн хэмжээтэй харуулын байрны дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Гоодойн зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад эзэн нь тодорхойгүй 4х5 хэмжээтэй зуны байшин шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/