“Mongolian pop opera” стилээр дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй Увертюра хамтлаг анхны бие даасан “...Төгсгөлгүй эхлэл...” тоглолтоо энэ сарын 23, 24-нд 19:00 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглохоор болсон. Тэгвэл тэд энэ тоглолтынхоо талаар мэдээлэл хийх гэж байна. Хэвлэлийн бага хурал маргааш 10.30 цагт Чингис рестораны 2 давхарын хурлын танхимд болно.

Тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарам, Ерөнхий продюсерээр МУСТА Б.Алтанхуяг нар ажиллаж байгаа бөгөөд тоглолтын тайз 3D-ээр чимэглэгдсэн байх нь ээ. Мөн тоглолтонд урилгаар МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУУГЗ Ч.Гансүх, МУГЖ Г.Эрдэнэ-Бат, ЦДБЭЧ-ын симфони оркестр, Найрал дуучид, Хөгжим бүжгийн колежийн симфони оркестр, Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжигчид, Язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, Уртын дуучин МУСТА Л.Болормаа, МУСТА Д.Үүрийнтуяатай нар оролцоно.
“...Төгсгөлгүй эхлэл...” тоглолтын тасалбар суудлын байршлаасаа хамаарч Белтаж-2 20.000, Белтаж-1 40.000, Партер 60.000-100.000 төгрөгний үнэтэй юм байна.

“...Төгсгөлгүй эхлэл...” тоглолтын тасалбар суудлын байршлаасаа хамаарч Белтаж-2 20.000, Белтаж-1 40.000, Партер 60.000-100.000 төгрөгний үнэтэй юм байна.