
Тэрээр дээрх шагналыг Германы найруулагч Наоми Спиро, зураглаач Чарльз Либинтэй хамтран бүтээсэн “Алсын удирдлага” киногоороо авсан юм. Кинонд эрх мэдэлгүй архичин аав, шинэ хойт ээжийнхээ хамт амьдардаг Цог хэмээх хүүгийн тухай гарна. Тэрбээр нэг өдөр гэрээсээ зугтаж, орон сууцны дээвэрт нуугдан амьдарна. Удалгүй зэргэлдээх байрны хамгийн дээд давхарт амьдардаг Ану бүсгүйд сэтгэл алдарна. Залуу алсын удирдлага худалдан авч, бүсгүйн телевизийг удирддаг. Энэ мөчөөс тэдний хооронд орших хана хэрэм нуран унана. Гэхдээ зөвхөн Цогийн төсөөллийн өрөөнд...