
Барилгын осол аваараас болж хөдөлмөрийн насны залуус амиа алдаж, дахиж хөдөлмөр эрхэлж чадахааргүй болтлоо бэртэж байгаа нь нийгмийг түгшээж байна. Өдөр алгасахгүй гарч байгаа барилгын осол аваарыг холбогдох газрууд нь анхааралтай авч хяналт шалгалтаа сайжруулах шаардлагатай байгаа юм. Өчигдөр л гэхэд Баянгол дүүргийн 18-р хорооны "Аморе" зочид буудлын өргөтгөлийн барилга дээрээс уг барилгын гэрээт ажилчин 46 настай эрэгтэй Э гэгч нь 2-р давхарт цахилгааны ажил хийж байгаад хонгилд унаж баруун хөлөө хугалж гэмтээсэн байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/