
2012 оны орон нутгийн сонгуулиар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарын хүмүүс МАН-ыг дэмж хэмээн иргэдээр мөнгө тараалгасан гэх хэргийн шүүх хурал хэд хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн ч өнөөдрийг болтол хойшилсон. Тэгэхээр тус хурал өнөөдөр 13.30 цагт болох юм. Өмнөх хуралд шүүгдэгчээр татагдсан Н.Бугасүрэн менежертэйгээ нэг өмгөөлөгчтэй байсныг шүүх бүрэлдэхүүн тэднийг тус тусдаа өмгөөлөгч авахыг шаардсан. Мөн хохирогч гэх АН-ын Н.Ганболдыг хуралдаанд заавал оролцуулах шаардлагатай хэмээн үзсэн билээ.
Д.Ундрах /24tsag.mn/