
СХД-ийн 20-р хорооны Дангийн байрны гадна иргэн Ө нь цүнхнээс бэлэн биет 200.000 төгрөг алдлаа гэсний дагуу шалгахад, таксины жолооч 39 настай эрэгтэй Т нь хулгайлсныг илрүүлжээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн СБД-ийн 6-р хорооны МУИС-ийн 2-р байрны автобусны буудал дээр иргэн С-ийн халааснаас А-810 S гар утсыг тодорхой эрхэлсэн ажилгүй 18 настай эрэгтэй Д гэгч нь хулгайлсныг үйлдэл дээр нь эргүүлийн цагдаа нар илрүүлснийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/