
“Ghetto style”, “Plague”, “Beatmonkeyz” хамтлагт харьяалагддаг бүжигчин Марсио Ратинхо Сальвадор нь Анголоос гаралтай бөгөөд энэ жил 25 настай.
Марсио бүжгийн ертөнцөд таван жилийн өмнө хөл тавьжээ. Түүний харьяалагддаг “Plague” хамтлаг дэлхийн хип хоп бүжгийн хоёр удаагийн аварга бол “Ghetto style” нь Европын шилдэг бүжигчдийн нэгдсэн хамтлаг гэнэ. Европын аварга шалгаруулах тэмцээн, “Juste debout” 2012, 2013 тэргүүтэй олон тэмцээний ялагч тэрбээр дөрөв хоногийн өмнө “Reach” олон улсын тэмцээний нэгийн эсрэг нэг төрөлд түрүүлжээ. Марсио Австрали, Норвеги, Швейцарь, Швед, Унгар, Испани, Австрали, Эстонид урилгаар хичээл зааж байсан бөгөөд Азид анх удаа хөл тавих юм байна.
Сонирхуулахад, тэрбээр “Sky’s Got to dance”, “So you think you can dance” зэрэг телевизийн шоуны сүүлийн шатанд шалгарч байсан гэнэ.

Сэтгэгдэл (1)