
Өчигдөр Лүнгийн зам буюу Төв аймгийн Баянхангай сумаас Лүн хүртэлх замд авто осол гарчээ. Ослоор дөрвөн хүн амь эрсэдсэн байна. Тэдний нэг нь Францын иргэн байсан бөгөөд нийслэл Төв аймгийн замын цагдаагийнхан хэргийн газарт ажиллаж байгаа бөгөөд хэрэг гарсан цэгийн хоёр талын урсгал түгжирч нэлээд хугацаанд зорчигчид саатсан байна. Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/