
Зам тээвэр осол хэргийн 262 мэдээлэл хүлээн авснаас ХАБЭЖЭГХ 13 бүртгэгдэж 16 хүн гэмтсэн байна. Зам тээврийн 15 осол бүртгэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцосон гурав үүнээс жолооч нэг, явган зорчигч хоёр байна. Хүүхэд зам тээврийн осол хэрэгт өртсөн тохиолдол нэг байгаа аж.
Хүйтэний улирал эхлэж байгаатайгаар цас орж гудамж замуудад хальтиргаа гулгаа үүсч байгаа иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар гарч болзошгүй зам тээврийн осол хэрэгт өртөхгүйн тулд өвлийн дугуйгаа хэрэглэж хэвших хэрэгтэй. Ингэснээр аливаа осол хэрэгт өртсний дараа биш өртөхөөс нь өмнө та урьдчилан сэргийлж чадна.
Д.Ундрах /24tsag.mn/