
СХД -нийн нутаг Баянхошууны 7 хорооны баруун замд "Х.Соната" маркийн 22-00 дугаарын авто машины жолооч Б нь 38-77 дугаарын авто машинтай мөргөлдөж гурван зорчигч гэмтээсэн байна. Мөн БГД-ийн нутаг Телевизийн зүүн урд замд "Н.Санни" маркийн 85-08 дугаарын авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч У-г мөргөж гэмтээгээд хэргийн газрын орхиж зугтсан байна. Жолооч та ямарваа осол гаргасан үед хэргийн газрыг орхиж явбал авах ялын хэмжээ нэмэгддэг гэдгийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/