зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: Шаардлагатай үед нь Н.Номтойбаярыг хамгаална, хаацайлна

2013-10-16
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардын намын бүлгийн дэд дарга С.Бямбацогтыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
   бямбацогтУИХ-ын гишүүн, УИХ дахь Ардын намын бүлгийн дэд дарга С.Бямбацогтыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2014 оны улсын төсвийн төсөл хэлэлцэж бай¬гаа энэ үед Сангийн сайд эзгүй байна. Ер нь Төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан цагаас эхлээд л хараг¬даагүй гэхэд болно. УИХ дахь Ардын намын бүл¬гийнхэн үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-УИХ-ын тухай хууль болон УИХ-ын чуулганы хурал¬дааны Дэгийн тухай хуульд тухайн жилийн төсвийг хэлэлцэхэд Ерөнхий сайд танхимынхаа сайд нарын хамт байлцах ёстой гэсэн байдаг. Танхимын сайд нарынх нь дундаас хамгийн чухал үүргийг Сангийн сайд хүлээх учиртай. Гэтэл өнөөдөр дээрх хуулиудыг зөрчөөд л 2014 оны улсын төсвийн төслийг хэлэлцээд явж байна.

-Өмнө нь ийм тохиолдол парламентын түүхэнд гарч байсан уу?

-Төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайд байхгүй байсан өөр тохиолдлыг би санахгүй байна. Энэ удаа яах аргагүй олонхи хууль зөрчин байж Төсвийн төслийг хэлэлцэж байгаа.

-Танай намын бүлгийнхэн “Ирэх оны төсвийн төсөлд хууль зөрчсөн хэд, хэдэн асуудал байна” гээд байгаа үүнийг тодруулж өгнө үү?
-Ирэх жилийн төсвийн төслийг боловсруулахдаа тө¬вийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж манай намын бүлгийнхэн үзэж байгаа юм.Тодруулбал, төсвийн хүрээний мэдэгдлийн дагуу Монгол Улсын нийгэм, эдийн засгийн санхүүгийн байдалтай холбоотой тодорхой үзүүлэлтүүдийг гаргаагүй зөрчсөн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Монгол Улсын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байна гэснийг зөрсөн. Ирэх жилийн улсын төсвийн төсөлд  40 хувийг 50-60 хувь болгох замаар Монгол Улсын өрийн хэмжээг нэмэгдүүлэх эрсдэлтэй байдал бий болгохоор тусгасан байгаа юм. Байгаа нөөц бололцоондоо тулгуурлаж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхийн оронд гаднаас зээл авах замаар зардлаа санхүүжүүлэх гэсэн Төсвийн төсөл оруулж ирж байгаа нь үнэхээр харамсалтай байна.

-Хэд, хэдэн хууль зөрчин байж ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм бол танай намын бүлгийнхэн завсарлага авч асуудлыг шийдэж болдоггүй юм уу?

-Бид асуудлыг хойшлуулах саналыг тавьсан боловч УИХ-ын чуулганы хуралдааныг олонхиороо хүч түрээд л хийж байна шүү дээ. Манай намын бүлгийн гишүүдээс нэг хүн нэг байнгын хороонд харьяалагдаж байгаа болохоор асуудал шийдэхэд цөөдөж таараад байгаа юм. Тэр ч бүү хэл олонхиороо түрээ барьж, УИХ-ын чуулганы хуралдааныг пүрэв, баасан гарагт хуралдуулна гэсэн хуулийн заалтыг үл хайрарч маргааш /өнөөдөр/ УИХ-ын чуулганы хуралдааныг зарлаж хуралдуулах гэж байна шүү дээ. Ийм байдлаар олонхи маань хүч түрэн олонхийн дарангуйлал бий болгож, цөөнхдөө хүндэтгэлгүй хандсан байдлаар асуудалд хандаад байхаар төсөв асуудалтай батлагдаж байна. Өнгөрсөн жилийн төсвийг батлах үед ч гэсэн олонхи ийм л байдлаар асуудалд хандсанаас болоод өнөөдөр нийгэм, эдийн засгийн байдал ямар байгааг та бүхэн харж байгаа байх. Үүнийг л бид засмаар байгаа юм.

-УИХ дахь Ардчилсан намынхан “Сөрөг хүчнийхэн асуудлыг улстөржүүлж, хийж байгаа ажлыг хойш нь чангааж байна” гэсэн тайлбарыг хийж байгаа шүү дээ?

-Бид алдаатай, буруу бодлогуудыг засаж, залруулах шаардлагыг л тавьж байгаа юм. Түүнээс биш бид хийж байгаа ажлаа хойш нь татаж, чангаах гээд байсан бодол байхгүй. Өнгөрсөн түүхэнд ч гэсэн  бид ямагт эв эеийг эрхэмлэж, үндэсний зөвшилцлийн хүрээнд асуудлыг шийдэж ирсэн. Хамтарсан Засгийн газрыг санаачлан байгуулсан ч гурван жил хамтарчихаад сонгууль дөхөөд ирэхээр гэнэтхэн хаяад зугатсан нь хэн билээ гэдгийг ард түмэн мартаагүй байх. Ер нь улс төрийн намууд хоорондоо хагарч хуваагдахгүй ард түмнээ хооронд нь талцуулахгүйгээр улс орныхоо нийгэм, эдийн засгийн байдлыг хөгжүүлэхийн төлөө ойлголцоод зохицоод л ажиллах хэрэгтэй.

-Танай намын их хурал удахгүй болох гэж байна. Үүнийг угтаад маш олон таамаглал, хардлага гарч байгаа. Тухайлбал, танай намын залуус “намын Удирдах зөвлөлийнхөн их хурал болохоос өмнө дүрэм бусаар Бага хурлаа хуралдуулж, хуучин бүрэлдэхүүнээсээ Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох гэж байна” гэсэн хардлагыг гаргасан байна билээ. Та Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ дахь намын бүлгийн дэд даргын хувьд энэ хардлагад тодорхой хариут өгнө үү?

-Тэр хардлага бол худлаа зүйл л гэж хэлмээр байна. Намынхаа дүрмийг уншаагүй, мэдлэггүй хүмүүсийн гаргаж байгаа яриа л байх. Намын их болон Бага хурал намын дүрмийн дагуу болдгоороо л болно.

-Ардын намын их хурлын төлөөлөгчөөр сонгогдохын тулд танай намын гишүүдийн дунд нэлээд ширүүхэн өрсөлдөөн болсон гэж сонссон юм байна. Танд тэр талаар ямар нэгэн мэдээлэл байна уу?
-Намын их хурлын төлөөлөгчөөр сонгогдохын тулд намын анхан шатны үүр болгон дээр хамгийн багадаа гурав, дээд тал нь 15 хүн өрсөлдсөн юм билээ. Намын их хурлын төлөөлөгчөөр сонгогдохын тулд ийм ширүүн өрсөлдөөн бий болсон гэж бодохоор манай намын нэр хүнд гишүүдийнхээ дунд унаагүйтэй холбоотой. Монгол Улсын хөгжил дэвшилд манай намын оруулсан хувь нэмэр хэм¬жээлшгүй их. Нөгөөтэйгүүр, эрх баригчдын өнөөдөр явуулж буй үйл ажиллагаа ард түмэнд таалагдахгүй, сэтгэлд нь нийцэхгүй байна. Тиймээс Ардын намыг бараадаж, бодлого үйл ажиллагаанд нь гар бие оролцох нь зүйтэй гэж иргэд бодсон юм болов уу гэж бодож байгаа.

-Танай намын залуус Удирдах зөвлөлд орох хүсэлтэй хүмүүст тавих шаардлага гэж нэлээд зузаан бичиг баримт боловсруулсан байна билээ. Тухайлбал, хэн нэгэн даргыг дагаж гүйж байгаад хариуцлагатай албан тушаалд “гэрлийн хурд”-аар оччихдог бичигдээгүй хууль  танай намын залууст таалагдахгүй байгаа болол¬той юм. Гэтэл танай намын удирдлагууд түүнийг нь хүлээж авахгүй байгаа гэсэн. Таны хувьд?
-Ер нь тоглоомын дүрэм тодорхой байх хэрэгтэй. Хэн их хөлс хөдөлмөр гаргаж, намынхаа төлөө цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулж байгаа хүмүүст боломж нээлттэй байх ёстой гэдэг дүрмээр л Монгол Ардын намынхан тоглох ёстой. Өнөөдөр үүргээ биелүүлэхгүй байж эрхээ эдэлж, бялуунаас хүртэх гээд байдаг зарчимгүй үйлдлүүдийг хаах ёстой. Энэ үүднээс манай намын залуус асуудал дэвшүүлж байгаа бол би дэмжинэ. Харин үүргээ биелүүлэхгүй байж хэн нэгэн хүний далбаан дор асуудалд хандаж байгаа бол тавьж байгаа асуудлыг нь хүлээн зөвшөөрч чадахгүй.

-Танай намаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой янз бүрийн мэдээлэл сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байна. Та энэ асуудалтай холбоотойгоор ямар байр суурь баримталж байгаа вэ?
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон манай намын шинэ, залуу боловсон хүчний нэг. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Надад буруу байхгүй. Цаг хугацаа, хууль хяналтын байгууллага үнэнийг тогтоож өгнө. Тэр болтол бүлгийн гишүүд, журмын нөхөд, ах нар минь тайван амгалан байгаарай. Надад итгээрэй” гэж хэлсэн. Тиймээс түүний хэлсэн үгэнд бид итгэж байгаа. Н.Номтойбаярыг асуудлаа хэрхэн шийдүүлэхийг харж байна. Шаардлагатай үед нь Н.Номтойбаярыг намын журмын нөхөр, УИХ-д хамт сууж байгаа гишүүний хувьд хамгаална, хаацайлна.

-Намын санхүүжилттэй холбоотойгоор танай намд нэлээд асуудал үүссэн гэж сонссон. Тухайлбал, танай намыг сөрөг хүчин болсны дараа санхүүжүүлэгчид нь нүүрээ буруулснаас болоод намын санхүүжилтийг ил тод болгох ёстой гэдэг асуудал яригдаж эхэлсэн юм билээ. Гэсэн ч бас л удирдлагууд тань зөвшөөрөхгүй байгаа гэх юм?
-“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн үг байдаг даа. Манай намыг эрх мэдэлтэй байх үед манай намын удирдлагуудыг тойрч байгаад их олон хүн ажил төрлөө бүтээлгэж, амьдрал ахуй нь дээшилж явсан байх. Өнөөдөр нүүрээ буруулаад явсан хүмүүсийг бид харж л байна. Мэдэж л байгаа. Намын санхүүжилтийг ил тод байлгах тухай асуудал тоглоомын дүрэм тодорхой байх ёстой гэдэгтэй агаар нэг. “Маш олон хүн намд хандив өгч, дэмжлэг үзүүлсэн” гэж яриад байдаг боловч зарцуулагдсан байдлыг нь нэгтгэж дүгнээд үзвэл хоорондоо маш их зөрүүтэй гардаг нь нууц биш. Хандивласан гэж байгаа мөнгөн дүнг нь сонсвол маш том амжилт гарчихаар хэмжээний сонсогддог ч бодит байдал дээр тийм зүйл байхгүй байгаа нь шударга биш байна. Цугласан хандиваас хувьдаа зарцуулсан зэрэг асуудал мэр сэр сонсогдож байгаа. Тиймээс энэ асуудлыг ил тод болгох нь зүйтэй.

-Танай намын их хурлаар энэ бүх асуудлыг шийдэж чадах болов уу?
-Ардын намын ээлжит их хурлын төлөөлөгчөөр намынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулах, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй хүмүүс орж ирж байгаа гэж бодож байна. Нам ялагдал хүлээгээд гудамжинд явж байгаа. Хэцүү байгаа нь үнэн. Тийм болохоор их хурлын төлөөлөгчид маань асуудалд нухацтайгаар хандаж, олон талаас нь шүүн тунгааж оролцох байх. Хэн нэгний өмнөөс үүрэг гүйцэтгэж, даалгавар биелүүлэх гэсэн хүмүүсийн цугларал болохгүй байх гэж найдаж байгаа учир намын их хурал нэлээд халуун уур амьсгал дунд илэн далангүй, бодит байдлыг дэлгэсэн байдлаар өрнөх байх.

-Танай намын дарга солигдох нь тодорхой болчихсон. Намын даргын суудлын төлөө УИХ дахь Ардын намын дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн М.Энхболдтой өрсөлдөж байгаа гэдэг мэдээлэл гараад байгаа. Нууц биш бол та хэнийг нь дэмжиж байгаагаа хэлж өгнө үү?
-Түүнийг одоохондоо хэлэх боломжгүй байна. Тухайн үед л тодорхой болох байх.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (188.194.159.21)
    huduunii teneg
    2013 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.113.139)
    ЧИ ХОВДЫН УЛААНЫ НӨӨЛГӨНД ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН ГЭДГИЙГ ЗАХЫН БАГА ЯСТАН МЭДНЭ,ЧИ НОМТОЙБАЯРЫН ҮГЭНД ИТГЭЖ БАЙВАЛ ТЭРНЭЭС ДОР ГӨЛӨГ ГЭДГЭЭ Л МЭДТҮГЭЙ? ӨӨРИЙГӨӨ ИЛЧИЛЛЭЭ,100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛӨӨС АШИГ ОЛОХ ГЭЖ ЭНХРИЙХАЙРТ НАМДАА МИЛЛАРД ТӨГРӨГНИЙ ХАНДИВ ӨГЧИХӨӨД ҮХЭХНҮҮ? ХАНДИВ ГЭЖДЭЭ ЗЭЭЛИЙН МӨНГӨ ЧИНЬ ШҮҮ ДЭЭ,АРД ТҮМНИЙ МӨНГӨ ШҮҮ ДЭЭ,ЯАГААД Ч ХОЛ ЯВАХ ГӨЛӨГ БИШ ШҮҮ ДЭЭ
    2013 оны 10 сарын 17 | Хариулах
  • kkk (112.72.13.210)
    yuga solioorod baigaa l a l a r be idvvrvvd idvvreel haatsaaldgiin bn da buzaruud vhvvl taaran nomtoibayr zatsag hiisen hergee hvleej chadahgvi archaagvi muu n o h o i n ***** ym daa
    2013 оны 10 сарын 16 | Хариулах
  • МАН НАМ МАФИЙН СҮЛЖЭЭ (183.81.169.22)
    ХУЛГАЙЧ МАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДАА ӨМӨӨРСӨӨР БАЙГААД СӨНӨЖ БАЙГАА НАМ
    2013 оны 10 сарын 16 | Хариулах
  • Zochin (124.158.93.50)
    Ene odoo MAHgaryydiin hebleliin tuluulugch yumyy dandaa l erguu yum shig dali dali gej baih yum HAITSAALAN CH UMUURUN CH gene shuu taarsan taar shyydainyyd chi ter Bayn-ulgii Hovd 2t tabisan zamaa shaasan tenderee uuruu shalgyyl chi erguu dagz
    2013 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    unen hudliig yalgaj baij l umuuruh heregtei dee
    2013 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.26.169)
    зулзган КОМУНИСТ ПАЦААН. ХУЛГАЙЧИЙГ ӨМӨӨРНӨ ДӨӨ
    2013 оны 10 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    23 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    38 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    46 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 14 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 53 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 5 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК