
Сэлэнгэ аймгийн эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтоход Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “Бусдаас мөнгө авч, захиалгаар гэмгүй хүний нэр төрийг ньхэвлэл мэдээллээр гутаан доромжлож, гүтгэсэн” гэх эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэж шалгаж эхэсэн талаар мэдээлэл цацагдасан. Гэвч тэрбээр "Надаас ямар мэдүүлэг авч, дуусан зүйл байхгүй. Ташаа мэдээлэл" хэмээн үгүйсгээд байсан. Харин энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Н.Төгсбаяраас тодруулахад, "Иргэн Л.Баттогтохыг иргэнээс ирсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа" гэв.
Дашрамд хэлэхэд, хурандаа П.Өлзийсайханд холбогдох шүүх хурал энэ баасан гарагт 11.00 цагаас Чингэлтэй дүүргийн шүүхэд болох юм.
Д.Ундрах /24tsag.mn/