
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говийн нутгийн зүүн хэсгээр 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун, төвийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 9-11 градус дулаан байна.