
“Гал үндэстэн” холбооны Г.Чагнаадоржийг өчигдөр батлан даалтад гаргаж гадуур байцаахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ. Тус холбооны Ц.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнийг Төрийн ордон руу зэвсэглэн халдсан хэргээр цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа. Тэд төрийн тусгай хамгаалалттай бүсэд зэвсэгтэй нэвтэрийг оролдсон төдийгүй Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, “Цэнтрал тауэр” зэрэг газарт гар бөмбөг, тэсрэх бодис тавьж, олон нийтэд аюул учруулахаар заналхийлсэн билээ.
Д.Ундрах /24tsag.mn/