Форбес сэтгүүлээс жил бүр ашиг орлогоороо тэргүүлж яваа оддын жагсаалтыг эрхлэн гаргадаг билээ. Энэ оны шилдгүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.
1.Нэрт дуучин Мадонна 2013 онд 125 саяын орлоготой байжээ.
2.Холливудын санхүүгийн хаан, домогт Стивен Спилберг энэ удаад ч мөн титмээ алдсангүй. 66 настай найруулагч 100 саяын ашигтай ажиллажээ.
3.Beyoncè and Jay-Z нар нийтдээ 95 сая долларын орлого олсон байна.
4. “Бүрэнхий” киноны зохиолч E.L. James-ийн "Fifty Shades" нэртэй дараагийн ном нь ихээхэн ашиг олсон гэнэ. Зохиолч энэ онд мөн 95 сая доллар олсон гэж “Форбес” үзлээ.
5. Продюсер Саймон Коул 95 саяын орлого олсон байна.
6. 27 настай дуучин Лэди Гага 80 сая доллар олсон гэдэгт хэн ч эргэлзэхгүй биз ээ. 30 хүрээгүй тэрбумтан ташаандаа хагалгаа хийлгэсэний дараагаар 24 кратын алтан тэргэнцэр худалдан авч байсан гэдэг.
7. “Төмөр хүн” киноны жүжигчин 48 настай Роберт Дауни энэ онд амжилтаа алдаагүй бөгөөд 75 сая долларын ашигтай ажиллажээ.
8. Сэтгүүл зүйн салбарт байр сууриа олсон 59 настай Опра Уинпри 2012-2013 оны хооронд 77 сая доллартай болсон байна.
9. Үргэлж инээмсэглэж явдаг “Орчин үеийн гэр бүл” киноны жүжигчин Софиа Вергара өнгөрсөн онд олсон орлогоо олноос нууж байсан бол байсан бол энэ онд 30 орчим сая долларын орлого олсон гэж “Форбес” үзжээ. 41 настай жүжигчин маань жагсаалтын есдүгээр байранд орсон байна.
10. "Америкийн шүтээн"-ий шүүгч, радио од Ховард Стен мөн энэ оны өндөр орлоготой оддын жагсаалтад багтсан байна.