
Өчигдөр БГД-ийн 9-р хорооны 2-р байрны гаднаас 34 настай эрэгтэй Б-ийн "Toyota Cresta" автомашиныг 17 настай эрэгтэй С нь түлхүүр тааруулан хулгайлсныг илрүүлжээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн БЗД-ийн 27-р хорооны 64 настай эмэгтэй Б-ийн "Мазда Демо" автомашиныг 13 настай эрэгтэй Ж гэгч нь түлхүүр тааруулан хулгайлсныг илрүүлсэн байна. Хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд сониуч зандаа хөтлөгдөн автомашин хулгайлж аваар осол гаргах тохиолдол мэр сэр гарч байгааг Нийслэлийн цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, иргэд машинаа харуул хамгаалалттай тавих шаардлагатай байна.
Д.Ундрах /24tsag.mn/