
Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр объектын гал түймрийн 5, Аврах ажиллагааны 2 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сурагчийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/