
Өчигдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Сонсголонгийн гүүрнээс зүүн тийш Туул голд хүний цогцос байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг гаргахад Яармагийн 1 дүгээр буудлын харалдаа ард талд Туул голын усанд 84 настай эмэгтэй живж нас барсан байсан тул цогцсыг гаргаж цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/