
Монголын урдаа барьдаг цөөн хэдэн гитарчдын нэг Д.Өлзий-Орших буюу Өөжгий ирэх сарын 1,2-нд өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэгвэл тоглолтын бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон ба нэлээн хэдэн хоногийн өмнө тоглолтынхоо рекламны зураг авалтыг хийгээд байгаа билээ. Тэгвэл маргааш тоглолтын тасалбар худалдаанд гарах юм байна. Тоглолтын тасалбар Easyticket.mn-ээр зарагдаж эхлэх аж. Ямартаа ч Өөжгийг урилгаа найз нөхөд, гэр бүлийнхэндээ тараагаад эхэлсэн сурагтай.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)