
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг гэх газар гурван настай охиноо хөнөөсөн ноцтой хэрэг нийгмийг цочроогоод байгаа. Ямар шалтгааны улмаас бяцхан охиноо хөнөөсөн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Охиноо хөнөөсөн Ж-г аймгийн цагдаагийн хэлтэст саатуулан шалгаж байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12-т зааснаар онц хэрцгий аргаар хүний амь хөнөөсөн хэмээн хэрэг үүсгэсэн. Мөн түүний сэтгэцийн шалгуулсан бөгөөд охины цогцост шинжилгээ хийлгэхээр Шүүх эмнэлэгт хүргэсэн байгаа. Тэгвэл Ж нь сэтгэцийн өвчтэй болох нь нотлогдоод байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)