зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТҮЦ-үүдийг буулгах асуудлаар хэн, юу ярив

2013-10-17
0
ЖИРГЭХ

441Нийслэлийн газрын албанаас зохион байгуулж буй "Хашаа" арга хэмжээний хүрээнд түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-үүдийг буулгаж газрыг чөлөөлж эхлээд байгаа билээ. Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулж, хотын тохижилтыг зөв цэгцтэй байлгах үүднээс  тус ажлыг гүйцэтгэж байгаа хэмээн албаныхан хэлж байгаа. Харин ТҮЦ эрхлэгчдийн зүгээс өөрсдийнх нь хувийн өмчид бүдүүлгээр халдсан гэж үзэж байгаа аж.

Тэгвэл өнөөдөр ТҮЦ-үүдийг буулгаж байгаа асуудлыг “Өдрийн сонин”-ы байранд хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт ТҮЦ үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл, Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан, Нийслэлийн тээврийн газрын мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн, "МBS" хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, өмгөөлөгч Нацагдорж нарын хүмүүс оролцсон юм. Энд ТҮЦ-ээ хураалгасан хүмүүсийн төлөөлөл оролцсон юм.

Талууд энэ асуудал дээр өөр байр суурьтай байгаа. Ингээд тэдний байр суурийг сонслоо.

Snapshot_2013-10-17_171730ТҮЦ үйлчилгээ эрхлэгч Б.Оюунцэцэг: - Ард түмнийг амьжиргаанаас нь салган байж энэ ТҮЦ-үүдийг хурааж байгаа. Ардчилсан нам 1990 онд Ардчилсан хувьсгалыг хийж ялаад ард түмнээ хувийн өмчтэй болгосон. Гэтэл өнөөдөр төрийн цагдаагаар далайлгаж ард иргэдийн хувийн өмчийг хурааж авч байна. Энд хүний эрх зөрчигдөж байна. Төр жирийн ард иргэдийнхээ хувийн өмчид халдах эрх байдаг юм уу. Зарим нэг ТҮЦ архи зардаг гэж ярьж байна. Бид архи зардаггүй. Олон нийтэд үнэн зөв мэдээллийг өгөх ёстой хүмүүс яагаад бидний нэр хүндэд халдаж, худлаа ярьж хүмүүсийг төөрөгдүүлж байгаа юм. Архи зарсан гэдэг мэдээлэл үнэн бодитой мэдээлэл мөн үү. Баримт байна уу гэж асуумаар байна. Тамхи зардагаа бол бид хүлээн зөвшөөрнө. Харин архи зардаггүй. Бид нараас хураасан ТҮЦ-үүдийг дахин ашиглах боломжгүй болгосон байна лээ.



Нийслэлийн өмчийн харилцааны газрын кадастрын хэлсийн дарга Б.Батчимэг:
- Ер нь эдгээр ТҮЦ-үүд олон жилийн өмнөөс байсан. 2010 оноос хойш ТҮЦ-ээ авахыг бид шаардаж байсан. “Бид нар авчихна. Нэг жил харж үзээч” гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Харин энэ удаа Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст газрын тухай хуулийн дагуу гурав хоногийн хугацаатай мэдэгдлийг өгсөн байгаа. Бид шууд очиж буулгаагүй. Хугааатай мэдэгдэл өгсөн хугацаанд өөрсдийнхөө хөрөнгийг өөрсдийн эзэмшил газар дээрээ аваачих байсан. Гэтэл тухайн үед тэгээгүй учраас ТҮЦ-үүдийг буулгасан.

Snapshot_2013-10-17_171730Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Г.Батмөнх: -Улаанбаатар хотод 1990-ээд оноос ТҮЦ-үүд байгуулагдаж эхэлсэн. Анх байгуулагдахдаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдлоос гарахын тулд тухайн үеийн хотын даргын зөвшөөрөлтэйгээр баригдсан байдаг. Оргил үе буюу хамгийн олон болсон үе нь 2000-гаад он бөгөөд энэ үедээ 2300 гаруй ТҮЦ ажиллаж байсан. Харин сүүлийн үед олон улсын жишгийн дагуу манай нөхцөлд тохирч байна уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирсэн. Одоо бол ТҮЦ-үүд харьцангуй цөөхөн болсон. ТҮЦ-д худалдаа хийж буй 400-гаад хүн байгаа. Үүний ард ар гэр гээд олон хүн нэмэгдэх байх. Өдөрт дундажаар  нэг ТҮЦ-д  500- ааш доош хүн үйлчлүүлж байна. Манай Мэргэжлийн хяналтын газраас энэ асуудлыг аль талаас нь тавьж байгаа юм бэ гэхээр хүний эрүүл мэндэд хүнсний бүтээгдэхүүн хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг талаас нь юм. ТҮЦ-нд стандарт байхгүй. ТҮЦ-үүдийн орчин тойронд нь байгаа орон сууцны хороололуудаас маш их гомдол хэлдэг. Үнэнийг хэлэхэд тэр улсууд шууд л энэ түц-ийг эндээс зайлуулж өгөөчээ гэсэн шаардлага тавьдаг. Улаанбаатар хот 80 градусын хэлбэл дотор байдаг. Зундаа +40 хүртэл өвөлдөө -40 градус хүртэл хүйтэрдэг. Энэ их хэлбэлзэл дотор ялангуяа хүнсний бүтээгдэхүүн байлгаж худалдаа үйлчилгээ эрхлэх нь хүнсний бүтээгдэхүүний байдал их өөрчлөгдөнө. Монгол улсад хавдрын өвлөл маш их байгаа. Тэр дундаа хоол боловсруулах эрхтний хавдар их гарч байна. Нэгдүргээрт элэгний хоёрдугаарт ходоод улаан хоолойны хавдар. Энэ халдварууд юунаас болдог вэ гэхээр манайхан ингэж ойлгодог л доо. Эндээс авч байгаа хүнсний бүтээгдэхүүнийг шууд аваад хэрэглэхэд хэдэн цагийн дараа би бөөлжсөнгүй, суулгасангүй. Би зүгээр байна. Энэ зүгээр юм байна гэж ойлгодог. Гэтэл хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын явцад үүссэн нөлөөллөөс болоод тэр хэлээд байгаа хоол боловсруулах замын хавдарууд үүсээд байгаа юм.

Хуульч өмгөөлөгч Б.Цэцэнбилэг: -Өнөөдрийн болоод байгаа асуудал бол өмч мөн үү, үгүй юу гэдэг асуудал. Үндсэн хуулинд “Төр өмчийн бүхий л хэлбэрийг хүлээн зөвшөөрөх, тэр өмчийг нь хуулиар хамгаалах” гэсэн сайхан заалт байдаг.  Иргэд нь зөвшөөрөлтэй ч бай, үгүй ч бай үйлчилгээ явуулж байгаа гэхэд тэр нь ард түмний хэмжээнд яригдаад байгаа бол төр тэрийг нь хүлээн зөвшөөрөх шаардлага байгаа. Одоо нөхөн олговорын асуудал яагаад яригдахгүй байна вэ гэхээр өмч гэж хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа юм. Яагаад вэ гэхээр газраа зохих ёсоор нь эзэмшээгүйн улмаас газар чөлөөлөх хуулийн дагуу чөлөөлөхөөс  өөр аргагүй байна. Зөвшөөрөлтэй газруудад нөхөн олговорын асуудал яригддаг. Өмчийг төр дайчлан авах тохиолдолд нөхөн олговор төлөхөөр заагдсан байдаг. Та бүхэн яагаад хамгаалагдахгүй байна вэ гэхээр манай улсад газар албадан чөлөөлж нүүлгэн шилжүүлэх тухай хууль байхгүй. Хуулийн төсөл боловсруулж байгаа ч тэр нь батлагдаагүй байгаа. Хүний өмчлөх эрхийг хуулиар хамгаалсан байдаг. Тэгэхээр тухайн эд хөрөнгийг албадан чөлөөлж байгаа ямар ч тохиолдолд зохицуулалт, хууль журам байх ёстой. Ийм хууль байхгүй учраас эвдлэн сүйтгээд байгаа юм. Та бүхэн шаардъя гэхээр ямар хуулийн дагуу шаардах нь тодорхойгүй. Энэ нь та бүхний шаардах эрхийг хааж байгаа биз. Гол нь эрхзүйн зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Хэрвээ төрөөс та бүхний өмчийг хүлээн зөвшөөрөөд гэрчилгээг нь олгоод өгчихлөө гэж бодоход түүнийг дайчлан авахаар бол та бүхэнтэй хэлэлцээр хийж үнэлгээ гарган нөхөн олговор төлнө. Энэ бүх боломж та бүхний хувьд хаалттай болчихож байгаа юм. Яагаад гэвэл төр та бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний ярих гээд байгаа гол зүйл бол хүний эрхэнд зохицуулалтгүйгээр халдаад байгаа асуудал юм. Засаг дарга албадан чөлөөлөх захирамж гаргах ёстой. Гаргаж болно. Гэхдээ яаж албадан чөлөөлөх вэ гэдэг нь хуулиар зохицуулагдах ёстой. Яагаад гэвэл албадан чөлөөлөх ажиллагаа чинь хүний өмчлөх эрхэд халддаг. Миний бодлоор  албадан чөлөөлөх гээд байгаа бол эхлээд хуулийг нь гаргах хэрэгтэй.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 11 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 21 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    12 цаг 0 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 12 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 27 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 35 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    13 цаг 3 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК