
Тус тоглолтод ОХУ-ын “Их театр”-ын гоцлоочид ОХУ-ын гавьяат жүжигчин Анастасия Горячева, Андрей Болотин, “Мариинскийн” театрын гоцлооч ОХУ-ын Ардын жүжигчин Юлия Махалина, Михайловскийн театрын гоцлооч Михаил Венщиков, “Кремлевский балет” театрын гоцлоочид ОХУ-ын гавъяат жүжигчид Александра Тимофеева зэрэг бүжигчид оролцох аж.
Мөн К.С.Станиславский, В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит хөгжмийн театр, Б.Я.Эйфманы нэрэмжит театр, Пермь хотын дуурь бүжгийн театрын бүжигчид гээд дэлхийн балетын урлагийн нүүр царай болон гялалзаж байгаа ОХУ-ын долоон хотын 20 уран бүтээлч ирж байгаа юм байна. Тоглолт 19, 20-нд 17.00 цагт ДБЭТ-т болно.