
Фейсбүүк хуудаснаа нэгдсэн “Mongolian cover” групп болон “Нэг тийм” студи хамтран хөгжим сонирхогч залууст зориулсан "Cover Night" үдшийг зохион байгуулдаг болоод байгаа. Мөн тэд "Cover Night"-ынхаа хүрээнд “Special Week” буюу 14 хоногт нэг удаа ямар нэг хамтлагийн дуунуудад ковер хийж тоглолт зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаа тэдний онцгой үдэшт "A-Sound" хамтлагийн дуу эгшиглэхээр болжээ.
Cover өдөрлөгт нэг дуучин зөвхөн нэг дуу дуулах бөгөөд өөрийн дуулсан бичлэгийг “Mongolian cover” группын админ руу илгээж, бүртгүүлэх юм. “Special Week” аравдугаар сарын 20-ны үдэш “New York” ресторанд болох ба тасалбарын үнэ 3000 төгрөг.